“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААН ОНЦЛОХ- WEEK 22
ОНЦЛОХ- WEEK 22
- “Week 22”-т TOP-100 оролцогчийн багцын 80 орчим хувийг хувьцаа болон ETF бүрдүүлж байгаа бол 20 орчим хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Оролцогчид ихэвчлэн АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулжээ.
- TOP-100 оролцогчийн багцыг бүрдлийг авч үзвэл 23 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 20 хувь нь бэлэн мөнгө, 16 болон 11 хувь нь технологи болон харилцаа холбооны салбар, удаах байранд үндсэн бараа материал, эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарууд орж байна.
- Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцааны дунд Meta Platforms /NASDAQ:META/, Apple Inc /NASDAQ: AAPL/, Alibaba /NYSE: BABA/ болон Tesla /NASDAQ:TSLA/ орж байна.
“Week 22”-ийн байдлаар TOP-10-ын жагсаалтыг оролцогч Goldie тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд жагсаалтад шинээр оролцогч нэмэгдсэнгүй. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 29.89 хувьтай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй