ОХУ бодлогын хүүгээ 8.5%-иас 12 хувь болгосон бол БНХАУ 15 суурь нэгжээр бууруулж, 2.5 хувь болголоо.
ОХУ-ын хувьд өмнө нь рублийн ханш ам.долларын эсрэг 100 нэгжийг сэтэлж суларсан учраас бодлогын хүүгээ огцом нэмж байсан юм. Энэ нь 2022 оны 2-р сард Украинд халдсаны дараа яаралтай арга хэмжээ авснаас хойш бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн анхны тохиолдол болж байв. Харин одоо үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна гэж мэдэгдлээ.
Тэгвэл БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2020 оноос хойших хамгийн өндөр хувиар бууруулах гэнэтийн шийдвэр гаргалаа. Тус улсад үл хөдлөх хөрөнгийн салбар унаж, эдийн засгийн өсөлт буурч байгаа тул дэмжих арга хэмжээ авч байна гэсэн байна.
Мягмар гарагт болсон БНХАУ-ын Төв банкны ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 15 суурь нэгжээр бууруулж, 2.5 хувь болгосон нь 6 сараас хойш бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа бууруулсан тохиолдол болж байна.
“Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 15 шинжээчийн 14 нь энэ удаад бодлогын хүү өөрчлөгдөхгүй гэж таамаглаж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй