“Барби” киног Алжир, Ливан, Кувейт зэрэг Арабын улсууд гаргахыг хориглолоо
Өнгөрсөн сард нээлтээ хийснээс хойш киноны зах зээлээс нэг тэрбум ам.долларын ашиг олоод байгаа “Барби” киног Алжир, Ливан, Кувейт зэрэг Арабын улсууд гаргахыг хориглоод байна.
Шалтгаан нь барууны үзэл суртлыг сурталчилснаас гадна соёл, шашны үзэлтэй нийцэхгүй байна гэж мэдэгдсэн байна.
Алжир улсын хувьд тус кино нь хэдэн 7 хоногийн турш кино театруудаар нь гарч байсан бөгөөд "ижил хүйстэн болон барууны бусад гажуудлыг сурталчилсан" гэсэн шалтгаанаар хориглосныг орон нутгийн 24H Algerie мэдээллийн сайт мэдэгджээ.
Эдгээр улсаас өмнө Вьетнам улс Өмнөд Хятадын тэнгисийн хилийн маргаантай газрын зургийг үзүүлдэг тул “Барби” киног нээлтээ хийхээс ч өмнө хориглож байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй