Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Fitch Ratings агентлаг АНУ-ын банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна.

Fitch Ratings агентлаг АНУ-ын банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна.

Fitch Ratings агентлаг АНУ-ын банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулах төлөвтэй байна.

Өндөр хүү, хадгаламжийн хүүгийн өсөлт, ашигт ажиллагааны бууралт зэргээс үүдэн АНУ-ын банкнуудад санаа зовох зүйл их байна. Дахин нэг санаа зовоох асуудал үүссэн нь зээлжих зэрэглэл нь буурах нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Учир нь Moody's Investors Servic -ээс санхүүгийн зарим байгууллагуудын зэрэглэлийг буруулаад удаагүй байхад Fitch Ratings-ийн шинжээчид банкны салбарын зэрэглэлийг  AA-аас A+ болгон бууруулж магадгүй гэж мэдээлэв. Ялангуяа JPMorgan Chase (JPM) болон Bank of America зэрэг томоохон банкнуудын үнэлгээ буурах хандлагатай байна гэжээ.  

Энэ мэдээллийн дараа буюу мягмар гарагт банкнуудын хувьцааны үнэ уналаа.

Тодруулбал, KBW Nasdaq Bank Index (^BKX) 2.8%-иар буурсан бол KBW Nasdaq Regional Bank Index (^KRX) 3.4%-иар буурсан байна. Тус улсын томоохон банкуудын дунд Bank of America (BAC) хамгийн их буюу 3.2%-иар унажээ. Мөн M&T Bank (MTB) 4.2%-иар буурсан байна. Western Alliance (WAL) болон Comerica (CMA) тус тус 4% ба 4.5% буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.