Hindenburg Research компани Казахстаны 4.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй брокерийн компанийг онилж байна.
Богино хугацааны арилжаагаар тэргүүлдэг Hindenburg Research компани өмнө нь Jack Dorsey's Block, Carl Icahn болон цахилгаан автомашины стартап Николагийн эсрэг бооцоо тавьж байсан юм. Тус компани одоо Казахстанд төвтэй 4.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй Freedom Holding Corp онлайн брокерийн компанийн эсрэг бооцоо тавьжээ.
2019 онд Nasdaq-д бүртгүүлсэн Freedom Holding Corp нь 2008 онд Москвад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дараа нь Казахстан руу нүүсэн юм.
ОХУ, Украинд довтолсны дараа Америк, Оросын банк санхүү, компаниудын харилцаа үндсэндээ зогссон ч Freedom Holding нь Орост бизнесээ явуулсаар байгаа бөгөөд мөнгө угаах, террозмийг санхүүжүүлэх, үйлчлүүлэгчдийн мэдээллийг хамгаалах дүрэм журмыг зөрчиж байна гэж Hindenburg Research компани үзэж байна.
Nasdaq-аас тус компанийг улирлын тайлангаа ирүүлээгүй гэж анхааруулсны дараа тайлан нь зарлагдсан бөгөөд 3-р сарын 31-ны байдлаар жилийн орлого нь 795.7 сая ам.доллар болсон нь хоёр жилийн өмнөхөөс 100%-иар өссөн байна.
Үүнийг Hindenburg Research компанийн зүгээс тус компани АНУ болон Европын холбооны орнууд, Их Британиас тавьсан хоригийг зөрчиж, иргэд ААН-дэд үйлчилгээ үзүүлсээр байгаа бөгөөд Freedom-ийн гүйцэтгэх захирал Тимур Турловын хувийн эзэмшилд байдаг компаниар дамжуулж мөнгө угааж байна гэж мэдэгдлээ.
Мягмар гарагт Freedom Holding-ийн хувьцаа 3.3%-иар уналаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй