Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Жое Байден, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил эдийн засгийг сэргээнэ гэдгийг онцлов.

Жое Байден, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил эдийн засгийг сэргээнэ гэдгийг онцлов.

Жое Байден, сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил эдийн засгийг сэргээнэ гэдгийг онцлов.

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн боловсруулсан “Инфляцийг бууруулах тухай” хуулийнхаа нэг жилийн ойн үеэр сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтээ танилцуулав.

Тэрээр АНУ-ын эрчим хүчний салбарыг нүүрстөрөгчгүй болгох зорилт тавьсан бөгөөд тус хуулийн хүрээнд иргэдийг цахилгаан машин худалдаж авах, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг нь дэмжихэд олон тэрбум долларын татварын хөнгөлөлт үзүүлж байгаа юм.

Байден Цагаан ордонд болсон ёслолын үеэр “Уг хууль батлагдсанаар сэргээгдэх эрчим хүчний салбарт 170,000 ажлын байр шинээр бий болсон бол ирэх арван жилд энэ үзүүлэлт 1.5 саяд хүрэх бөгөөд энэ хэрээр тус улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг мэдэгдэхүйц буурна” гэжээ.

Уолл Стритийн шинжээчдийн үзэж байгаагаар уг хууль нь эдийн засагт анхны эерэг дохиог өгч эхэлсэн бөгөөд олон тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт, олон мянган ажлын байр бий болгоно гэж таамаглаж байна.

Bank of America Corporation (NYSE:BAC) -ийн шинжээчийн тайланд дурдсанаар, тус хууль батлагдсанаас хойш 270 гаруй сэргээгдэх эрчим хүчний шинэ төсөл зарлагдаж, нийт 132 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Эдгээр хөрөнгө оруулалтын тал хувь нь цахилгаан машин, батерейн үйлдвэрлэл, шинэчлэлд зарцуулагдаж байгаа бол үлдсэн хэсэг нь нар, салхи, цөмийн эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт зориулагджээ.  

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.