Нью-Йорк хот төрийн өмчийн байгууллагуудын төхөөрөмжүүдэд TikТok апп суулгахыг хориглов.
Өчигдөр НьюЙорк хотын захиргаанаас засгийн газрын болон төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй компьютер, тоног төхөөрөмжүүдэд богино хэмжээний видео хуваалцдаг “TikTok” аппликикэйшнийг суулгах, тоглуулахыг хориглолоо.
Хятадын технологийн аварга компани болох ByteDance-ын эзэмшдэг, 150 сая гаруй Америкчуудын тогтмол ашигладаг TikTok аппликэйшнийг ашигласнаар, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, Хятадын засгийн газрын нөлөөнд автах зэрэг сөрөг нөлөөг авчирч болзошгүй тул АНУ-ын хууль тогтоогчид улс орон даяар хориг тавихыг уриалж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй