Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10,998,6 тэрбум төгрөг боллоо.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10,998,6 тэрбум төгрөг боллоо.

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10,998,6 тэрбум төгрөг боллоо.

Үнэт цаасны зах зээлд нийт 608 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны 2 дугаар улиралд нийт 533.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 1.9 дахин, 2019 оны мөн үеэс 5.9 дахин өссөн үзүүлэлт юм. Нийт арилжааны 80.5 хувийг хувьцааны, 4.6 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 7.0 хувийг компанийн бондын, 7.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус тус эзэлж байна.

Зах зээлийн үнэлгээ болон хөрвөх чадвар

Зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өсөж 10,998.6 тэрбум төгрөгт хүрсэн бол хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 1.0 хувь байна.

Биржийн бус зах зээл

Биржийн бус зах зээлд 29 үнэт цаас гаргагчийн 677.2 тэрбум төгрөгний үнийн дүн бүхий, 85 транч өрийн хэрэгслийг бүртгэж, 474.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн ба 200.3 тэрбум төгрөгний үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл гарахаар хүлээгдэж байна.

Үнэт цаасны зах зээлийн индекс

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

  • ТОП-20 Индекс 4,103.48 нэгжээр буюу 12.5 хувиар;
  • MSE A индекс 3,831.58 нэгжээр буюу 30.9 хувиар;
  • MSE Б индекс 727.68 нэгжээр буюу 6.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хөдөө аж ахуйн бирж

ХААБ-ээр нийт 10 төрлийн, 494.9 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 227.2 тэрбум төгрөгөөр буюу 31.5 хувиар буурсан байна. 

Та Санхүүгийн салбарын 2023 оны 2-р улирлын тоймыг ЭНД ДАРЖ авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.