Эрдэнэ Ресурс нь Баянхөндий алтны төслийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийн үр дүнг танилцуулав.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн хараат бус Техник Эдийн Засгийн Үндэслэлийг шинэчлэн, үр дүнг танилцууллаа.
ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлж, геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон металлын үнийг шинэчилсэн байна.
Ингэснээр Баянхөндийн үйлдвэрлэлийн нөөцийг тэлж, Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлсноор олборлолтыг 25%-иар нэмэгдүүлж, өнөөгийн цэвэр үнэ цэн, дотоод өгөөжийн түвшингийн үзүүлэлтүүд сайжирчээ.
- Суурь үзүүлэлтээр татварын дараах ѳнѳѳгийн цэвэр үнэ цэн (5% хорогдуулалт бүхий) $170 сая ам.доллар, дотоод ѳгѳѳжийн түвшин (IRR) 35.3% тооцоологдсон нь ѳнѳѳгийн алтны ханш буюу US$1,900/унц-д тулгуурлан тооцвол тус бүр $196 сая ам.доллар болон 38.95% болж өснѳ.
- Баянхѳндий ордын ашиглалтын хугацаанд хүү, татвар болон элэгдлийн ѳмнѳх орлого (EBITDA) нийт $451 сая ам.доллар бѳгѳѳд ѳнѳѳгийн алтны ханш (US$1,900/унц)-д тулгуурлавал $495 сая ам.доллар хэмээн тооцоологдсон.
- Нийт 476,000 унц алт олборлох тооцоолол нь 2020 оны ТЭЗҮ-тэй харьцуулахад 20%-иар өссөн үзүүлэлт бөгөөд металл авалт 93%-тай байна.
- Нэг унц алт үйлдвэрлэх нийт нэгжийн өртөг (“AISC”) нь $869 ам.доллар, анхан шатны хѳрѳнгѳ оруулалтын хэмжээ $88 сая ам.доллар ба үүн дээр 12%-ийн болзошгүй зардал болон $2 сая долларын үйлдвэрлэлийн өмнөх зардлууд нэмэгдэнэ.
- 2.6 г/т дундаж алтны агуулга бүхий 674,700 унц алт, 1.38 г/т дундаж мөнгөний агуулгатай 319,000 унц баттай болон бодитой геологийн нѳѳц (“M&I”) тодорхойлсон.
- 4 г/т дундаж алтны агуулга бүхий 513,700 унц алт болон 1.7 г/т дундаж мөнгөний агуулга бүхий 220,500 унц мөнгөний батлагдсан ба магадалсан үйлдвэрлэлийн нѳѳц (“P&P”)-ийг тодорхойлсон.
- Жилд олборлох алтны дундаж хэмжээ нь эхний 2-5 жилийн хугацаанд 86,900 унц алт, уурхайн ашиглалтын хугацаанд жилд дунджаар 74,200 унц алт олборлоно.
- Тѳслийн үргэлжлэх хугацаа нийт 8 жил, үүнд: бүтээн байгуулалт 1 жил, Баянхөндий ордын ашиглалтын хугацаа 6 жил 9 сар, уурхайн хаалтын хугацааг 1 жилээр тѳлѳвлѳсѳн.
- Төслийн талбайн зэргэлдээ өндөр агуулга бүхий нөөцтэй талбай, шинэ нээлтүүд нь ирээдүйд нөөц тэлэх магадлалыг нэмэгдүүлнэ.
- Монгол улсын нийгэм, эдийн засагт оруулах ѳгѳѳж ѳндѳр, уурхайн ашиглалтын хугацаанд Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татвар (ААНОАТ), Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр (АМНАТ) ба бусад татвар, хураамжид нийт 143 сая ам.доллар тѳлж, Баянхонгор аймагт 500 гаруй шинэ ажлын байр бий болгоно.
- Стратегийн түншлэлийн дагуу Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”) нь Баянхөндий Алтны Төслийн хувьцаат капиталыг санхүүжүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй