Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хонг-Конгийн Hang Seng индекс 2022 оны 11 сараас хойших хамгийн доод цэгтээ ирлээ.

Хонг-Конгийн Hang Seng индекс 2022 оны 11 сараас хойших хамгийн доод цэгтээ ирлээ.

Хонг-Конгийн Hang Seng индекс 2022 оны 11 сараас хойших хамгийн доод цэгтээ ирлээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, түүний сүүдэр дэх банкны секторын уналтын дохиотой зэрэгцэн Hang Seng индекс 2.1%-иар унаж 18,000 түвшнээс доошоо орсон нь 11 сараас хойших хамгийн доод цэг нь боллоо.  

Хятадын үл хөдлөхийн аварга Evergrande компанийн дампуурлыг АНУ-ын шүүхээс зарласан.  Үүнтэй холбоотойгоор Хятадын цахилгаан автомашин, онлайн худалдааны компаниудын хувьцаанууд дагаад уналаа. Тухайлбал цахилгаан автомашины хувьцаанууд 4-6%-ийн уналтыг үзүүлсэн байна.

Мөн Хятадын 1-р ангилал буюу CSI399 индекс 1.2%-иар унаж хаагдсан бөгөөд Хятадаас бусад орны хөрөнгө оруулагчид нийт 8.5 тэрбум юанийн хувьцаагаа аль хэдийн заржээ. Иймд гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд Shanghai, Shenzhen, болон Beijing хөрөнгийн биржүүд шимтгэлээ бууруулахаа зарлалаа.  

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.