Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын төв банк 1 жилийн зээлийн хүүг (LPR) 3.55%-иас 3.45% болгож буурууллаа.

Хятадын төв банк 1 жилийн зээлийн хүүг (LPR) 3.55%-иас 3.45% болгож буурууллаа.

Хятадын төв банк 1 жилийн зээлийн хүүг (LPR) 3.55%-иас 3.45% болгож буурууллаа.

Даваа гарагт Хятадын Ардын банк 1 жилийн зээлийн хүүг хүлээгдэж байснаас бага хувиар буурууллаа. Харин тус улсын эдийн засгийн идэвхжил удааширч байгаа тул таван жилийн зээлийн хүүгээ өөрчилсөнгүй.  

Тодруулбал, Хятадын төв банк 1 жилийн зээлийн хүүг (LPR) 3.55%-иас 3.45% болгож бууруулсан бол ипотекийн 5 жилийн зээлийн хүүг 4.20% хэвээр үлдээлээ.

Энэхүү шийдвэр нь нэг талаас  эдийн засгаа дэмжих, нөгөө талаас хүүгийн бууралтаас үүдэн юанийн ханш сулрах эрсдэлийг хязгаарлах буюу тэнцвэрийг хадгалахад чиглэж байна. 

Тус улсын эдийн засгийн чухал үзүүлэлтүүд 7 сард бараг өсөөгүй, мөнгөн тэмдэгт нь сүүлийн 9 сарын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрсэн нь Хятадын эдийн засаг хүндэрч магадгүй гэсэн дохио өгөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, бизнесийн идэвхжил удааширч, дефляци нэмэгдэх хандлагатай байгаа тул төв банкнаас хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээ удаа дараа амласан билээ.

Хэдийгээр зээлийн хүүг бууруулсныг зах зээл сайшааж байгаа ч хөрөнгө оруулагчдын зүгээс өсөлтийг дэмжихийн тулд илүү зорилтот, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг засгийн газраас хүсэж байна. 

Учир нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт хямрал тохиож байгаа бөгөөд Country Garden Holdings (HK:2007) зэрэг томоохон компаниуд одоо дампуурлын ирмэг дээр байна. Тиймээс зээлийн нөхцөлийг цаашид сулруулах замаар үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих шаардлагатай гэж тэд үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.