Алтайн Зам ХК хагас жилд 3.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар нэгж хувьцаанд ногдох ашиг 62,000 төгрөгт хүрлээ.
Алтайн зам ХК [MSE:AZH] эхний хагас жилд хэдийгээр өөрсдийн төлөвлөсөн борлуулалт болон ашгийн хэмжээний төлөвлөгөөнд хүрээгүй ч 87.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 3.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ашиг 62,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Тус компанийн хувьцааны хувьд зах зээл дээр идэвхтэй бус арилжигддаг бөгөөд оны эхнээс ердөө 3 удаагийн арилжаа хийгдэн 9.22%-иар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй