АНУ-Хятадын харилцаа түр зуур сайжирч, цагаан туг мандав.
АНУ-ын зүгээс БНХАУ-ын 27 компани болон байгууллагуудад тавьсан хориг арга хэмжээг цуцалжээ. Энэ нь тус улсын Худалдааны Сайд Жина Раймондогийн Бээжинд хийх айлчлалын өмнө харилцаагаа сайжруулах гэсэн алхам боллоо.
АНУ-ын Худалдаа Яам энэ даваа гарагт Хятадын химийн бүтээгдэхүүн болон баттарей үйлдвэрлэгч Guangdong Guanghua Sci-Tech, сенсор үйлдвэрлэгч NanJing GOVA Technology зэрэг компаниудыг "баталгаажаагүй жагсаалт"-аасаа хассан байна.
Тус жагсаалтад орсон тохиолдолд АНУ-д үйлдвэрлэсэн технологийг худалдан авах боломжгүй болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй