Abercrombie & Fitch компанийн хувьцааны ханш 23% өслөө.
Өчигдөр хувцас загварын Abercrombie & Fitch компанийн борлуулалт, ашгийн мэдээ таамаглалыг давснаар компанийн хувьцааны ханш өслөө.
Компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.10 ам.долларт хүрч таамаглалыг 6.5 дахин давсан бол борлуулалтын орлого хүлээгдэж байсан 824.4 сая ам.доллараас 92.9 сая ам.доллараар даваад байна.
Тиймээс шинжээчид Abercrombie & Fitch компанийн жилийн борлуулалтыг 2-4 хувь өснө гэсэн таамаглалаа 10 хувь болгож шинэчилж эхэллээ.
Хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр компанийн Гүйцэтгэх захирал Фрэн Хоровитц “Бид зөвхөн хувцас үйлдвэрлэгч бус хүмүүсийн амьдралын хэв маягийг тодорхойлогч брэнд болсон” гэж онцолжээ.
Тус компанийн тайлан салбарын бусад томоохон компаниуд болох Home Depot, Target, Walmart-ын тайлангаас эерэг гарсан цөөн компаниудын нэг болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй