Хөрөнгийн зах зээлийн тойм
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ТАВАН ЗҮЙЛ
1. ХНС-гийн мэдэгдэл болон АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт
Энэ долоо хоногт St. Louis ХНС-гийн тэргүүн James Bullard, Cleveland ХНС-гийн тэргүүн Loretta Mester, Chicago ХНС-гийн тэргүүн Charles Evans, Atlanta ХНС-гийн тэргүүн Raphael Bostic and ХНС-гийн дэд ерөнхийлөгч Lael Brainard нар мэдэгдэл хийхээр хүлээгдэж байна. Энэхүү мэдэгдэл дээр тулгуурлан дараагийн ХНС-гийн бодлогын хүүгийн шийдвэр 75 суурь нэгж байх эсэхийг таамаглаж болно.
Мөн удахгүй зарлагдах хэрэглэгчдийн итгэл, бараа бүтээгдэхүүний худалдан авах захиалга, болон орон сууцны борлуулалт зэргийг хамарсан эдийн засгийн үзүүлэлтүүд зарлагдсанаар эдийн засгийн төлөв байдлыг шинжих боломжтой.
2. Хөрөнгийн зах зээл
Wall Street-ийн голлох индексүүд оны эхтэй харьцуулахад нэлээд уналттай явж байгаа. Өнгөрсөн долоо хоногт л Nasdaq индекс 5.03 хувиар, S&P 500 индекс 4.77 хувиар, Dow Jones индекс 4.0 хувиар унасан үзүүлэлттэй байлаа.
ХНС-гаас бодлогын хүүг 2023 он хүртэл өндөр түвшнд хадгалж үлдэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Энэ нь эдийн засгийг удаашрах нөхцөл байдал руу түлхэх тул үүнийг дагаад хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжлэх төлөвтэй байна хэмээн таамаглагдаж байна. Ялангуяа, АНУ-ын хувьцаануудын хувьд хэцүүхэн нөхцөл байдал бүрдэж байна.
3. Евро бүсийн CPI
Энэ долоо хоногт есдүгээр сарын Евро бүсийн хэрэглээний үнийн индекс зарлагдах болно. Шинжээчид хэрэглээний үнийн индексийг оройгоо авах буюу 9.6 хувь хүрнэ гэж таамаглаж байна. Тиймээс Евро бүсийн төв банкнаас үргэлжлүүлэн бодлогын хүүг өсгөхөөр хүлээгдэж байна.
Өнөөдөр Евро бүсийн төв банкны тэргүүн Christine Lagarde Брюссельд Эдийн Засаг, Мөнгөний Асуудал Эрхэлсэн Хороонд мэдүүлэг өгөх ба үүн дээр төв банкнаас хэрхэн инфляцыг хяналтад оруулж эдийн засгийг дэмжих тал дээр асуултад хариулах болно.
4. Иен
Энэ онд Японы мөнгөн тэмдэгт болох иен нь ам.долларын эсрэг нэлээд суларч байсан бол өнгөрсөн долоо хоногт анх удаагаа ам.долларын эсрэг 0.3 хувиар чангарлаа. Японы эрх баригчид 1998 оноос хойш анх удаагаа гадаад валютын зах зээлд оролцож иенийг чангатгах арга хэмжээ авчээ.
Энэ жил гэхэд л ХНС-гаас бодлогын хүүг удаа дараалан өсгөснөөр ам.доллар иений эсрэг 20 хувиар чангарсан байдалтай байна. Тэгсэн ч Японы төв банкнаас үргэлжлүүлэн бодлогын хүүг бага байлгахыг зорьж байна. БНХАУ, Солонгос гэх мэт улс орнууд өөрсдийн ам.долларын эсрэг суларч буй мөнгөн тэмдэгтийг чангатгахын тулд хэд хэдэн арга хэмжээг авч эхэлж байна.
Мөн Японы төв банкны амбан захирагч Харухико Курода өнөөгийн нөхцөл байдлыг хамарсан яриа өгөхөөр хүлээгдэж байна.
5. БНХАУ-ын PMI индекс
Өнөөдөр БНХАУ-ын PMI индекс зарлагдана. Үүнээс хөрөнгө оруулагчид тус улсын эдийн засгийн төлөв байдлыг шинжиж хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах боломжтой.
Наймдугаар сарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад, БНХАУ-ын бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн тоо хэмжээ болон жижиглэн худалдааны борлуулалт таамаглаж байснаас хурдан өсөж буй үзүүлэлттэй байгаа ч үл хөдлөх хөрөнгийн салбар уналттай байна. Энэ нь эдийн засгийн нийт өсөлтийн таамаглалыг доош нь татаж байна.
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ЗАРЛАХ КОМПАНИУД
Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.