Хөрөнгийн зах зээлийн тойм

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ТАВАН ЗҮЙЛ

1. Есдүгээр сарын инфляцын тоон үзүүлэлт
Энэ долоо хоногийн пүрэв гарагт АНУ-ын есдүгээр сарын хэрэглээний үнийн индекс зарлагдахаар хүлээгдэж байна. Шинжээчид инфляцыг 8.1 хувь, эрчим хүч болон хүнсний үнийг хассан суурь инфляцыг 6.5 хувь гарна хэмээн таамаглаж байна. 

Баасан гарагт фермийн бус цалингийн бүртгэл болон ажилгүйдлийн түвшин таамаглаж байснаас сайн үзүүлэлттэй байсан нь хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгааг илэрхийлж байна. 

ХНС эдийн засгийн үзүүлэлтүүд дээр тулгуурлан дараагийн бодлогын хүүгийн шийдвэрийг гаргах ба арваннэгдүгээр сарын 2-нд дараагийн уулзалт болохоор хүлээгдэж байна. Эдүгээ 50 нэгжээр өсгөх магадлал 18.9 хувь бол 75 нэгжээр өсгөх магадлал 81.1 хувьтай байна. See the source image

2. ХНС-гийн хурлын тэмдэглэл
ХНС-гийн сүүлийн уулзалтын хурлын тэмдэглэл энэ долоо хоногийн лхагва гарагт зарлагдана. Үүнээс эрх баригчдын хэтийн төлөв, бодлогын хүүгийн төлөвлөгөө зэргийг мэдэх боломжтой. 
  
Мөн ХНС-гийн дэд тэргүүн Лаел Брэйнард, Нью-Йорк ХНС-гийн тэргүүн Жеймс Буллард, Кливленд ХНС-гийн тэргүүн Лоретта Местер, Чикаго ХНС-гийн тэргүүн Чарльз Эванс яриа өгөхөөр хүлээгдэж байна. Хөрөнгө оруулагчид энэхүү мэдэгдлээс эрх баригчдын санаа оноо болон эдийн засгийн төлөв байдлыг сонсож, хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах боломжтой.See the source image

3. Томоохон банкнуудын санхүүгийн тайлан
Баасан гарагт дэлхийн томоохон банкнууд болох JPMorgan Chase (NYSE:JPM),  Wells Fargo (NYSE:WFC), Citigroup (NYSE:C), Morgan Stanley (NYSE:MS) нар гуравдугаар улирлын тайлангаа зарлах болно. Шинжээчид зах зээлийн тогтворгүй байдал нь хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаанд нөлөөлж цэвэр ашгийг бууралттай гаргана гэж таамаглаж байна. Учир нь ХНС-гаас бодлогын хүүг өсгөсөн нь банкнуудыг өндөр хүүгээр зээл олгох бололцоог олгож байгаа ч зээл авах хүмүүсийн тоо хэмжээ буурах магадлалтай. See the source image
 
4. Газрын тосны ханш
ОПЕК-оос газрын тосны нийлүүлэлтийг өдөрт 2 сая баррелиар бууруулсан нь газрын тосны ханшийг өсгөсөн. АНУ-аас инфляцыг хяналтад оруулах зорилготойгоор газрын тосны ханшийг аль болох бууруулах арга хэмжээ авч байна. Газрын тосны ханш ам.доллар болон эрэлт нийлүүлэлт зэргээс шалтгаалж савлагаатай байх болно. UBS Global Wealth Management Брентийг "ирэх улирлуудад нэг баррель газрын тосны ханш 100 ам.долларыг давна" гэж тооцоолжээ. See the source image

5. Их Британи улсын дата
Лхагва гарагт Их Британи улсын хурлын тэмдэглэл зарлагдахаар хүлээгдэж байна. Эрх баригчид өнгөрсөн долоо хоногт валют тогтворжуулах зорилготойгоор бондын зах зээлд оролцсон ба хурлын тэмдэглэлээс эдийн засгийн хэтийн төлөвлөгөөг мэдэх боломжтой. 

Мөн удахгүй зарлагдах ажил эрхлэгчдийн дата болон ДНБ-ий үзүүлэлт нь дараагийн бодлогын хүүгийн өсөлтийн шийдвэрт нөлөөлнө. Хөрөнгө оруулагчид арваннэгдүгээр сард бодлогын хүүг 100 нэгжээр өсгөнө хэмээн таамаглаж байна.  See the source image

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ЗАРЛАХ КОМПАНИУДThe most anticipated earnings releases scheduled for the week are JPMorgan Chase #JPM, PepsiCo #PEP, Taiwan Semiconductor Manufacturing (TSMC) #TSM, Delta Air Lines #DAL, Morgan Stanley #MS, Citigroup #C, Blackrock #BLK, Wells Fargo #WFC, and Domino's Pizza #DPZ.Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно