ХУВЬЦААГАА “INTERACTIVE BROKERS”-Т ЗЭЭЛЖ НЭМЭЛТ ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ
ХУВЬЦААГАА “INTERACTIVE BROKERS”-Т ЗЭЭЛЖ НЭМЭЛТ ӨГӨӨЖ ХҮРТЭХ БОЛОМЖ
Голомт Капитал нь 2019 онд дэлхийд алдартай топ онлайн брокер “INTERACTIVE BROKERS”-ийг Монголд анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн.
Та манай компанид хандан, гадаад арилжааны данс нээлгэснээр дэлхийн 33 орны 150 хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй компаниудын хувьцаа эзэмшигч болохоос гадна тус үнэт цаасаа Interactive Brokers-д зээлж нэмэлт хүүгийн орлого олох боломжтой боллоо.
ХЭРХЭН ӨГӨӨЖ ХҮРТЭХ ВЭ?
- Interactive Brokers нь таны эзэмшиж буй хувьцааны "SHORT SELL" / хувьцааны ханшийн уналтаас ашиг хүртэх/ арилжааны эрэлтээс хамаарч зээлийн хүүг тогтооно.
- Жилийн хүүгийн 50%-тай тэнцэх хувийг танд бэлэн мөнгө хэлбэрээр эргүүлэн олгоно.
- Та үнэт цаасаа зээлсэн ч таны эзэмшилд өөрчлөлт орохгүй, зах зээлийн өгөөж болон эрсдэлээ хариуцсан хэвээр байна.
- Таны хувьцааны ханш зах зээл унасан, өсөлттэй үед ч өгөөж нь нэмэгдэхээр давуу талтай юм.
- Та хүссэн үедээ хувьцаагаа зарж хуримтлагдсан хүүгийн орлого авах давуу талтай.
ЖИШЭЭГЭЭР ТАЙЛБАРЛАВАЛ:
ABC компанийн хувьцааны зах зээлийн ханш 75 ам.доллар ба та 5000 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж үзье. Interactive Brokers энэхүү хувьцааны "Short Sell" арилжааны эрэлтэд үнэлгээ хийж жилийн 9%-ын хүү тогтоосон гэж үзвэл та 75x5,000x9%x50%=16,875 USD жилийн хүүгийн орлого авах боломжтой.
ХУВЬЦААНЫ МИНЬ ОРОНД ИРЭХ БАРЬЦАА?
- Таны Interactive Brokers-т зээлсэн хувьцааны барьцаа нь БЭЛЭН МӨНГӨ эсвэл АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД байна.
АНХААРАХ:
- Тухайн үнэт цаасны эрэлтээс хамаарч танаас зээлэх, хүүгийн түвшин тогтоох эсэх шийдэгдэх тул үргэлж хүүгийн орлого хүртэх баталгаа биш болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй