Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын үл хөдлөхийн аваргуудын нэг Country Garden Holdings Coltd 540 сая ам.долларын бондын хугацааг сунгалаа.

Хятадын үл хөдлөхийн аваргуудын нэг Country Garden Holdings Coltd 540 сая ам.долларын бондын хугацааг сунгалаа.

Хятадын үл хөдлөхийн аваргуудын нэг Country Garden Holdings Coltd 540 сая ам.долларын бондын хугацааг сунгалаа.

Өрийн дарамтанд орж дампуурлын ирмэг дээр ирснээ зарласан БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын аваргуудын нэг Country Garden Holdings Coltd /2007.HK/ компани 9 сард хугацаа нь дуусах байсан 540 сая ам.долларын үнэлгээ бүхий бондын хугацаагаа сунгалаа.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой тус компани дотоодод гаргасан 3.9 тэрбум юанийн /540 сая ам.доллар/ бонд эзэмшигчдийнхээ дунд уг бондын хугацааг сунгах эсэх талаар санал асуулга явуулжээ.

Санал асуулгад оролцсон нийт бонд эзэмшигчдийн 56.08 хувь нь тус бондын хугацааг сунгахыг бүрэн зөвшөөрсөн бол 43.64 хувь нь зөвшөөрч 0.28 хувь нь түдгэлзсэн хариу өгчээ. Өөрөөр хэлбэл, бонд эзэмшигчдийн дийлэнх нь бондын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр уг бондын хугацааг 3 жилээр сунгахаар болсон байна.

Энэ нь Country Garden Holdings Coltd компанид өрийн бүтцээ сайжруулж дампуурлаас гарах хугацааг олгож байна.

Энэхүү мэдээллийн дараа Country Garden компанийн Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 2007.HK тикерээр арилжаалагддаг  хувьцаа даваа гарагийн өглөөний 09 цаг 54 минутын байдлаар 6.74  хувиар өсөж 0.95 хонгконг доллар дээр арилжаалагдаж, үл хөдлөх хөрөнгийн салбарын индекс HSI Property 2.8 хувиар өсөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.