Газрын тосны ханш 2023 оны хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Даваа гаригт нефтийн үнэ 7 сарын дээд цэгтээ хүрч тогтворжлоо. Саудын Араб болон ОХУ ойрын саруудад нийлүүлэлтээ бууруулахыг эрмэлзэж байгаа нь ханш өсөх гол шалтгаан болсон байна.
Өнгөрсөн 7 хоногт ОХУ (ОПЕК+)-ийн хамтаар энэ долоо хоногт нийлүүлэлтээ бууруулна гэж мэдэгдсэн бол Саудын Арабын хувьд 10 сар гэхэд олборлох хэмжээгээ өдөрт нэг сая баррелиар бууруулна гэсэн хүлээлттэй байна.
Мөн АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарахаар байгаа нь дэлхийн хамгийн том газрын тосны хэрэглэгчдийн эрэлт тогтвортой байгааг харуулж байгаа юм. Тодруулбал, АНУ-ын шатахууны эрэлт энэ жилийн хамгийн дээд цэгтээ хүрч, хөдөлмөрийн өдрийн амралтын дараа буурах хандлагатай байна.
БНХАУ-ын хувьд худалдан авалтын менежерүүдийн индексийн (PMI) тоо баримтаас харахад дэлхийн хамгийн том нефть импортлогч улсын үйлдвэрлэл 8 сард өссөн эдийн засаг эрчимжих найдвар төрүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй