Nio, Xpeng, Li компаниудын 8 сарын автомашины борлуулалт бизнес төлөвлөгөөний дагуу хийгджээ
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio, Xpeng, Li компаниуд 8 сарын автомашины борлуулалтын тоон мэдээллээ олон нийтэд танилцууллаа. Эдгээр компаниудын автомашины борлуулалт бизнес төлөвлөгөөний дагуу хийгдсэн байна.
Тодруулбал, Li Auto компани 8 сард 33,333-аас 34,333 ширхэг автомашин борлуулна хэмээн төлөвлөж байсан бол нийт 34,914 автомашин борлуулсан нь 7 сарын үйлдвэрлэлээс 800 автомашинаар өссөн тоон үзүүлэлт юм.
Nio Inc компани 18,300-аас 19,000 ширхэг автомашин борлуулна хэмээн төлөвлөж байснаас нийт 19,329 автомашин борлуулсан нь өмнөх сараас 1,000 автомашинаар багассан байна.
Харин Xpeng компанийн автомашины борлуулалт өмнөх сараас 2,690-ээр нэмэгдэж нийт 13,690 автомашин борлуулжээ. Тус компанийн хувьд БНХАУ-ын такси дуудлагын платформ Didi компанийн ухаалаг автомашины шийдэл хөгжүүлэгч компанийг худалдан авч цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээ мэдэгдээд байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй