Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

“Улаанбаатар бонд”-ыг олон нийтэд санал болгох хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

“Улаанбаатар бонд”-ыг олон нийтэд санал болгох хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

“Улаанбаатар бонд”-ыг олон нийтэд санал болгох хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ

“УЛААНБААТАР БОНД”-ЫГ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Монгол Улсад анх удаа буюу Нийслэлийн засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий “Улаанбаатар бонд”-ыг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нээлттэй хүрээнд хөрөнгө оруулагчдад үе шаттайгаар санал болгохоор шийдвэрлэсэн билээ.

Тус бондын тэргүүлэх андеррайтераар БиДиСЕК ҮЦК ХК дэд андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК болон TиДиБи Секьюритис ҮЦК ХХК ажиллахаар шалгараад байна.

Тэгвэл өнөөдөр буюу 2023.09.05-ны өдөр НЗДТГ болон андеррайтерууд тус бондыг хөрөнгө оруулагчдад санал болгох, амжилттай гүйцэтгэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, арга хэмжээг санхүүжүүлэн, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зарцуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.