Golomt Capital Championship-“WEEK-25”
Уралдааны явц – Week 25
- “Week 25”ийн байдлаар TOP100 оролцогчдын багцын 84 орчим хувийг хувьцаа болон ETF эзэлж байгаа бол үлдсэн 15 орчим хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Оролцогчид ихэвчлэн АНУ, БНХАУын зах зээлд хөрөнгө оруулж байна.
- TOP100 оролцогчдын багцыг бүрдлээр нь авч үзвэл 16.72 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүний салбарт, 3.84 болон 3.40 хувь нь тус тус технологи болон харилцаа холбооны салбар эзэлж байгаа бол удаах байранд үндсэн бараа материал, эрчим хүч болон аж үйлдвэр зэрэг салбарууд орж байна.
- Өнгөрөгч долоо хоногт TOP100 оролцогчдын хамгийн их арилжсан хувьцааны дунд Rivian Automotive /NASDAQ:RIVN/, Meta Platforms /NASDAQ: META/, Xpeng Inc /NASDAQ: XPEV/, Tesla Inc /NASDAQ: TSLA/ болон Nio Inc /NYSE:NIO/ орж байна.
“Week 25”-ийн байдлаар TOP-10 жагсаалтыг оролцогч Goldie дахин түрүүлж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт тус жагсаалтад оролцогч Ermuun нэмэгдэж орж ирлээ. Тэмцээн эхэлснээс хойш манай TOP-100 оролцогчдын нийт хуримтлагдсан өгөөж 29.69 хувьтай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй