Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

УЛААНБААТАР ХОТ АНХ УДАА БОНД ГАРГАНА

УЛААНБААТАР ХОТ АНХ УДАА БОНД ГАРГАНА

УЛААНБААТАР ХОТ АНХ УДАА БОНД ГАРГАНА

Улаанбаатар хот дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бонд гаргах зөвшөөрлөө Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос аваад буй.

Ингэснээр Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг хууль, тогтоомж, журамд нийцүүлэн 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг бондыг нийтэд санал болгохоор төлөвлөөд байгаа юм.
 

Тав хүртэлх жилийн хугацаатай энэхүү бонд нь Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зорилготой аж.
 

Тус бондыг санхүүгийн зах зээлд гаргах үйл явцад тэргүүлэх андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, дэд андеррайтеруудаар “ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК болон “Голомт Капитал ҮЦК” ХХК ажиллах юм.

------------------------------------------

Улаанбаатар хотын бондоор санхүүжүүлэх ажлуудаас:

  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг дуусгахад 45.8 тэрбум төгрөг
  • Инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 14.4 тэрбум төгрөг
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 177.5 тэрбум төгрөг
  • Сэлбэ, Дунд голын дагуу үерийн гамшгаас сэргийлж, далан байгуулах, Улаанбаатар хотын авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт” төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
     

-------------------------------------------

ДАНС НЭЭХ, АРИЛЖААНД ОРОЛЦОХ

www.trader.golomtcapital.com

Golomt Capital аппликэйшн

Голомт Капитал компанийн байранд ирэх

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.