Газрын тосны ханш сүүлийн 10 сарын оргилдоо хүрлээ.
- Саудын Араб, ОХУ оны эцэс хүртэл нийлүүлэлтээ танах болсноор мягмар гарагт нефтийн үнэ 1 ам.доллараар өсөж, өвлийн эрэлтийн оргил үед хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
- Брент маркийн нефтийн фьючерс 1,04 ам.доллар буюу 1,2%-иар өсөж, баррель нь 90,04 ам.долларт хүрч, 2022 оны 11 сарын 16-наас хойш анх удаа 90 ам.доллар давлаа.
- Баруун Техасын нефтийн (WTI) биржийн үнэ 1,14 ам.доллар буюу 1,3%-иар өсөж баррель нь 86.69 ам.доллар болсон нь сүүлийн 10 сарын дээд үзүүлэлт юм.
- Хөрөнгө оруулагчид Саудын Араб, Орос хоёрыг нийлүүлэлтээ 10 сар хүртэл танана гэж таамаглаж байсан ч 3 сараар сунгасан нь гэнэтийн зүйл байлаа.
- Саудын Араб, Орос хоёр нийлүүлэлтийн бууралтыг сар бүр хянаж, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөх боломжтой гэж мэдэгдэв.
- Мягмар гарагт нефтийн үнийг дэмжиж, Goldman Sachs ойрын 12 сард АНУ-ын эдийн засгийн уналт эхлэх магадлалыг 20% гэж таамаглаж байснаас 15% -иар бууруулж байна гэж мэдэгдэв.
- Долдугаар сард эхэлсэн Саудын Арабын нийлүүлэлтийн бууралттай зэрэгцээд АНУ-ын эдийн засаг хүнд хямралаас зайлсхийх хандлага нь сүүлийн саруудад нефтийн эрэлт, үнэ өсөхөд нөлөөлсөн.
- 6-р сарын сүүлчээс хойш Brent болон WTI маркийн фьючерс 20 гаруй хувиар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй