Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Mongolian Mining Corporation компанийн бонд эзэмшигчдийн 75 хувь нь бондын шинэ нөхцөл рүү хөрвүүлэх саналыг зөвшөөрлөө.

Mongolian Mining Corporation компани 2024 оны 4 сард дуусах 350.2 сая ам.долларын үлдэгдэл бүхий бонд эзэмшиж буй бонд эзэмшигчдэдээ шинэ бондын нөхцөл рүү шилжүүлэх саналыг тавьсан билээ.

Тэгвэл өчигдөр тус саналын хариу гарч нийт бонд эзэмшигчдийн 75 хувь буюу 251.029 сая ам.долларын үнэлгээ бүхий бонд эзэмшигчид бондын шинэ нөхцөл рүү шилжих саналыг зөвшөөрсөн байна.

Ингэснээр Mongolian Mining Corporation компани 2023 оны 09 сарын 13 өдрийн дотор бондын нэрлэсэн үнэ болох 1,000 ам.доллар тутмын 300 ам.долларыг бонд эзэмшигч нарт буцаан олгож үлдсэн 700 ам.долларыг бондын шинэ нөхцөл рүү хөрвүүлэх үүргийг хүлээгээд байна.

Шинэ бондын биржийн арилжаа 2023 оны 09 сарын 13 өдөр нээгдэх бөгөөд тус өдөр бирж дээр тогтсон ханшаар MMC компанийн бондыг худалдан авах боломжтой бөгөөд мөн өнөөдрийн дотор шинэ бондын нөхцөлийн дагуу тус компанийн бондыг Голомт Капитал ҮЦК ХХК-аар дамжуулан худалдан авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.