БНХАУ-ын ЗГ-т ажилладаг төрийн албан хаагчдыг Iphone хэрэглэхийг хориглосноор AAPL хувьцааны ханш 3.6% уналаа.
БНХАУ-ын төрийн албан хаагчид болон улсын төв агентлагийн ажилтнуудыг Apple-ийн iphone утсыг оффис дээрээ авч ирэх, ажлын байранд хэрэглэхийг хориглосон байна.
БНХАУ-ын төрөөс энэхүү үүргийг биелүүлэх тодорхой зааварчилгааг төрийн албан хаагчдын чат групп болон уулзалтууд дээр өгсөн байна. Гэхдээ энэхүү тушаал нь цаашид хэр цар хүрээтэй үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм.
Энэхүү мэдэгдэл гарснаар өнгөрсөн долоо хоногт өсөлт үзүүлсэн Apple компанийн хувьцааны ханш 3.6%-иар унасан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй