Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан ч мөнгөний хатуу бодлого компаниудын хувьцааны ханшид дарамт учруулж магадгүй.

Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан ч мөнгөний хатуу бодлого компаниудын хувьцааны ханшид дарамт учруулж магадгүй.

Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо буурсан ч мөнгөний хатуу бодлого компаниудын хувьцааны ханшид дарамт учруулж магадгүй.

АНУ-ын Хөдөлмөрийн яамны тайланд дурдсанаар өнгөрсөн 7 хоногт ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан америкчуудын тоо 216,000 болж буусан нь 2-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм.

Гэхдээ хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн сангаас хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого нь компаниудын хувьцааны ханшид дарамт учруулах магадлалтай гэж үзэж байна.

Дан ганц ажилгүйдлийн тэтгэмжийн үзүүлэлт гэлтгүй сүүлийн үеийн эдийн засгийн тоон үзүүлэлтүүд таамаглаж байснаас илүү чангарч, нефтийн үнэ өссөн зэрэг нь Холбооны нөөцийн санг бодлогын хүүг илүү удаан хугацаанд өндөр байлгах вий гэсэн болгоомжлолыг хөрөнгө оруулагчдын дунд үүсгээд байна.

Лхагва гарагт гаргасан мэдээллээс харахад Америкийн эдийн засгийн гуравны хоёроос илүү хувийг бүрдүүлдэг АНУ-ын үйлчилгээний салбар 8 сард гэнэт хурдацтай өсөж,  сүүлийн 6 сарын дээд түвшинд хүрсэн байна. Үүний зэрэгцээ түүхий нефтийн үнэ энэ оны хамгийн дээд түвшиндээ хүрч, эрчим хүчний өртөг болон түүний инфляцид үзүүлэх дахин яригдаж байна.

Үүний үр дүнд бондын өгөөж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид оны эцэс гэхэд ХНС хүүгээ дахин өсгөнө хэмээн хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.