МАРТАХ УЧИРГҮЙ!
Жил бүрийн 9 сарын 10-нд “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” тохиодог билээ. Монгол Улсын түүхэнд хар толбо үлдээж, хэдэн мянган Монгол хүний халуун амь, бүлээн цусаар будагдсан энэ гашуун түүхийг бид мартах учиргүй.
Тиймээс Голомт Капитал компанийн хамт олон Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайханыг урьж ”Монголд гарсан улстөрийн хэлмэгдүүлэлт-Сургамж” сэдвээр илтгэл сонсож, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд 1992-1990 оны хооронд 37 мянган хүн хэлмэгдсэнээс улс төрийн хэлмэгдүүлэлтийн оргил үе буюу 1937-1940 онд 25 мянган хүн цаазлуулсны дотор 17 мянга гаруй нь лам байжээ.
Монголын түүх, шашин шүтлэг, үндэсний үзэл, Монгол хүний мөн чанарыг үндсээр нь устгах гэсэн “Хэлмэгдүүлэлт”-ийн хар шуурга үеийн үед хэзээ ч бүү тохиог!
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй