Smucker компани Hostess Brands-ийг 5.6 тэрбум ам.доллараар худалдаж авна
J.M.Smucker компани Тwinkies брэндийн эзэмшигчийн нэгж хувьцааг 34.25 ам.доллараар худалдан авахаар боллоо. Тус гэрээний хүрээнд Hostess компанийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаандаа 30 ам.доллар болон Smucker компанийн 0.03002 ширхэг хувьцааг авах юм.
Түүнчлэн тус хэлцэлтэй адил лаазалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Campbell’s Soup компани Rao’s паста хийх бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Sovos Brands-ийг 2.7
тэрбум ам.доллараар худалдан авч байсан бол 7 сард M&M брэндийн эзэмшигч Mars компани Kevin’s Natural Foods-ийг эзэмшилдээ авчээ.
Тус хэлцэлтэй холбогдуулан даваа гарагт Hostess компанийн хувьцааны ханш 18 хувь өссөн бол Smucker компанийн хувьцаа 7.5 хувь буурсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй