Тесла компанийн хувьцаа 6%-иар өслөө.
Даваа гарагт Морган Стэнлигээс Теслагийн Дожо (Dojo) супер компьютер нь роботакси болон програм хангамжийн үйлчилгээнд нэвтэрвэл цахилгаан машин үйлдвэрлэгчийн зах зээлийн үнэлгээг 600 тэрбум ам.доллараар өсөх боломжтой хэмээжээ.
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч Тесла (NASDAQ:TSLA) 7 сард өөрөө жолооддог автомашинд зориулсан хиймэл оюун ухаан (AI) загваруудыг сургах супер компьютер үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ирэх жил хүртэл Дожод (Dojo) 1 тэрбум гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.
Тиймээс Морган Стэнлигийн зүгээс Теслагийн хувьцааны 12-18 сарын таамаглалыг 60%-иар өсгөж, 400 ам.доллар болгон өсгөсөн байна.
Мөн 2040 он гэхэд Теслагийн үндсэн орлогын 60 гаруй хувийг тус хиймэл оюун ухааны үйлчилгээний орлого бүрдүүлнэ гэж таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй