“Apple” компани “Iphone 15” өнөөдөр танилцуулна.
“Apple” компанийн танилцуулах “iPhone 15” загварын хувьд томоохон шинэчлэлтүүд хийгдсэн байж магадгүй байна.
Гол шинэчлэл-Цэнэглэгч+Хүрээ
Тус компанийн “iPhone” гар утаснуудад 2012 оноос хойш “Lightning” цэнэглэгчийг ашиглаж ирсэн бол “iPhone 15”, “iPhone 15 Plus” загварууд “USB-C” цэнэглэгч оролттой болно гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Мөн эдгээр загвар нь зэвэрдэггүй ган хүрээний оронд титан хүрээтэй болсноор бага зэрэг хөнгөн болж магадгүй.
“USB-C” нь “Android” гар утаснуудаас эхлээд “Apple”-ийн ихэнх “iPad”, мөн “Amazon”-ы “Kindle” зэрэг сүүлийн үеийн төхөөрөмжүүдэд ашиглагдах болсон юм. Энэ нь хэрэглэгчид өөрийн бүх төхөөрөмжөө цэнэглэхийн тулд нэг л цэнэглэгч авч явах боломжтой гэсэн үг.
Европын Холбооны гишүүн орнууд ухаалаг төхөөрөмжүүдийг нэг төрлийн цэнэглэгчтэй болгох хуулийг өнгөрсөн оны эцсээр эцэслэн баталсан бөгөөд 2024 он гэхэд гар утас, таблет зэрэг электрон төхөөрөмжүүд “USB-C” цэнэглэгч оролттой болох шаардлагатай юм.
2019 оноос хойш тус компани “iPhone Pro” загваруудаа АНУ-д 999 ам.доллароос, том дэлгэцтэй “Max” загваруудаа 1099 ам.доллароос эхлүүлэн худалдаалж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй