Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Arm Holdings PLC компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн эхний өдрийн арилжаагаар 33.25 хувиар өслөө

Arm Holdings PLC компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн эхний өдрийн арилжаагаар 33.25 хувиар өслөө

Arm Holdings PLC компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээлийн эхний өдрийн арилжаагаар 33.25 хувиар өслөө

Өчигдөр шөнийн 24 цаг 05 минутад Arm Holdings Plc /ARM.NASDAQ/ компанийн хоёрдогч зах зээлийн эхний өдрийн арилжаа нээгдэхэд тус компанийн хувьцаа нь IPO захиалгын ханш болох 51 ам.доллараас 57 ам.доллар хүртэл өсөж нээгдлээ.

Улмаар биржийн арилжаагаар 24.69 хувь, бирж хаагдсаны дараах арилжаагаар 6.87 хувиар өссөнөөр нийтдээ 33.25 хувиар өсчээ.

Дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй нийт ухаалаг гар утасны процессорууд Их Британид төвтэй Arm Holdings Plc компанийн патентыг ашигладаг тул хагас дамжуулагчийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд тус компанийг худалдан авах сонирхол өндөр байдаг.

2022 онд Nvidia компани ARM-ыг худалдан авах тохиролцоо хийсэн ч АНУ-ын холбогдох зохицуулагч байгууллага Nvidia-д өрсөлдөөний хэт давуу тал бий болох эрсдэлтэй гэж үзэн тус хэлцлийг зогсоосон юм.

Тус компанийн IPONvidia, AMD, Apple, Google, Intel, Samsung, TSMC зэрэг компаниуд оролцсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.