Хоол хүргэлтийн DoorDash компани хувьцаагаа NYSE биржээс NASDAQ руу шилжүүлнэ
Өчигдөр DoorDash компанийн удирдлагууд хувьцаагаа NYSE биржээс NASDAQ руу шилжүүлнэ гэж мэдэгдлээ. Ингэснээр тус бирж дээр “DASH” тикерийн доор 9 сарын 27-оос арилжаалагдаж эхлэх нь ээ. Тус компанийн Санхүүгийн захирал Рави Инуконда “Бид бусад тэргүүлэгч технологийн компаниудын эгнээнд нэгдэхдээ баяртай байна” хэмээн тэмдэглэжээ.
DoorDash компанийн хувьцаа 2020 оны 12 сард NYSE бирж дээр 182 ам.долларын ханштай арилжаалагдаж эхэлсэн юм. Тухайн үед технологийн компаниудын дунд хувьцаагаа арилжаалах нь түгээмэл байсан бөгөөд томоохон компаниуд болох Airbnb, Roblox болон Wish зэрэг компаниуд IPO хийж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй