Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэл рүү шилжиж байна.

Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэл рүү шилжиж байна.

Автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашин үйлдвэрлэл рүү шилжиж байна.

BMW компанийн өөрийн Их Британи дахь үйлдвэрүүддээ 600 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийж 2030 он гэхэд Mini брэнддээ бүрэн цахилгаан шилжилт хийхийг зорьж байна. Мөн 2026 оноос Mini Cooper 3 door болон Mini Aceman загварын бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хөрөнгө оруулалт нь BMW бүтээгдэхүүнээ цахилгаанжуулах, автомашины зах зээлд цахилгаан автомашины ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.

BMW-ийн хувьцааны үнэ 7 хоногийн турш Франкфурт болон Нью-Йоркт 1.4%-иар өссөн байна.

 

Тесла (NASDAQ: TSLA) компани цахилгаан машины доод хэсгийн 400 орчим эд ангийн оронд бүхэлд нь нэг цул болгох цутгамал техникийг ашиглахад ойрхон байна. Гэхдээ энэ нь маш хэцүү даалгавар юм.

Шинэ машин бүтээх төслүүдэд ердийн үед 3-4 жилийн хугацаа зарцуулдаг бол энэ техникийг Тесла ашиглаж чадвал ердөө 18-24 сарын дотор машин бүтээх боломжийг олгоно.

Хэрэв энэ үнэхээр амжилттай хэрэгжвэл Тесла цахилгаан автомашины үйлдвэрлэлийн тоглоомын дүрмийг өөрчилж, өрсөлдөгчид нь гүйцэхэд улам л хэцүү болох юм. Гэхдээ дахин сануулахад энэ техник нь маш хэцүү сорилт юм.

Тесла -ийн хувьцаа энэ 7 хоногийг дуусгаад 3.9%-иар өсч 274.39 ам.долларт хүрсэн бөгөөд жилийн хугацаанд 150%-иас илүү өсөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.