Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Silver Elephant Mining компани “Улаан овоо” уурхайн үйл ажиллагааг сэргээхээр зөвшөөрлөө сунгууллаа.

Silver Elephant Mining компани “Улаан овоо” уурхайн үйл ажиллагааг сэргээхээр зөвшөөрлөө сунгууллаа.

Silver Elephant Mining компани “Улаан овоо” уурхайн үйл ажиллагааг сэргээхээр зөвшөөрлөө сунгууллаа.

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Silver Elephant Mining компани Монгол дахь “Улаан овоо” нүүрсний уурхайн лицензийг 2007 оноос хойш 100 хувь эзэмшдэг бөгөөд үйл ажиллагаагаа сэргээхээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлөө сунгууллаа.

Тус компани олон улсад эрчим хүчний нүүрсний үнэ унаснаас гадна уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилтай холбоотойгоор 5 сард үйл ажиллагаагаа зогсоосон юм.

Silver Elephant Mining компани Улаан овоо уурхайгаас 2022.12 сараас 2023.05 сар хүртэлх хугацаанд Эрээн боомтоор 18.8 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан олон улсын зах зээлд усан замаар нийлүүлдэг.

“Ингэснээр илүү өргөн зах зээлд нэвтэрч, “Улаан овоо”-ийн нүүрсний борлуулалтын үнийг ил тод олон улсын үнээр тогтоож байна” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жон Ли онцолж байлаа.

Хэдийгээр есдүгээр сараас үйл ажиллагаа нь эргэн сэргэж буй ч оны эхэн үеийн түвшиндээ хараахан хүрэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.