АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөсөнгүй.
Лхагваас пүрэв гарагт шилжих шөнийн 02:00 цагт АНУ-ын төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ олон нийтэд танилцууллаа. Тус шийдвэрээр 9 сард бодлогын хүүг 5.5 хувьд буюу 8 сарын шийдвэрээс өөрчлөөгүй байна.
Төв банк бодлогын хүүг өсгөөгүй ч хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд уналаа. Тодруулбал, Dow Jones индекс 0.22 хувиар, S&P 500 индекс 0.94 хувиар, Nasdaq индекс 1.53 хувиар тус тус унажээ.
Холбооны нөөцийн сангийн тэргүүн Jerome Powell “Цаашид эдийн засгийн тоон мэдээллүүдээс шалтгаалж бодлогын хүүг хэрхэн нэмэгдүүлэхээ шийднэ” хэмээсэн бөгөөд инфляцын түвшнийг зорилтот 2 хувь хүртэл зогсохгүй гэж мэдэгдсэнээр зах унасан байна.
Он дуустал бодлогын 2 хувийн хүүгийн шийдвэр хүлээгдэж байгаа бөгөөд хүлээгдэж буй хоёр хурлын аль нэг дээр бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэж Холбооны нөөцийн сангаас мэдэгдээд байна.
Харин дийлэнх шинжээчид ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн бодлогын хүүг буцаан бууруулах хүлээлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй