Neuralink компани анхны хүн дээрх туршилтаа эхлүүлнэ

Мягмар гарагт Илон Маскийн Neuralink компани PRIME Study нэртэй судалгаанд сайн дураараа оролцох хүмүүсийг хайж байна гэдгээ өөрийн вэбсайтаараа дамжуулан мэдэгджээ.

Тус компани 5 сард АНУ-ын Хүнс Эмийн бүтээгдэхүүний хяналтын газраас хүн дээр туршилт хийх зөвшөөрлөө авсан юм.

Оролцогчид тархины мэс засалд орж Neuralink-ийн боловсруулж буй тархины имплантыг туршиж үзэх болно. Тус имплант нь хүнд төрлийн саажилттай хүмүүст зориулагдсан бөгөөд тархин дахь дохиог ашиглан гадны технологийг удирдах боломжийг олгох юм.