“Говь” ХК Бүгд Найрамдах Казахстан улсад охин компаниа байгуулна.
Говь ХК-ийн нийт борлуулалтын орлогынх нь 20 хувийг гадаад зах зээл бүрдүүлдэг. Тэгвэл Говь ХК Бүгд Найрамдах Казахстан улсад охин компаниа байгуулахаар болсныг Монголын Хөрөнгийн Бирж мэдээллээ. Ингэснээр тэдний экспортын орлогын эзлэх хувийн жин өсөх боломжтой юм.
Түүнчлэн гадаад орчны нөхцөл байдал өнгөрсөн онтой харьцуулахад сайжирсан нь компанийн дотоод болон гадаад зах зээлийн борлуулалтад эерэг нөлөөтэй байгааг онцолж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй