Зэсийн эрэлт нийлүүлэлтээ давснаар үнэ нь 20 хувиар өсөж, тонн нь 9800 ам.доллар болох төлөвтэй байна.
Дэлхийн зэсийн эрэлт 2027 онд 2.6 хувиар өсөж, 29.8 сая тоннд хүрнэ гэж “Bloomberg New Energy Finance”-ийн шинжээчид тооцоолсон байна.
Зэсийн эрэлт нэмэгдсэнээр зэсийн хомсдол 5.4 сая тоннд хүрэх бөгөөд 8200 ам.долларт тогтворжоод байгаа зэсийн үнэ 20 хувиар өсөх магадлалтай байна.
Улс орнууд ногоон эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, сэргээгдэх эрчим хүч рүү чиглэсэн хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрсэн нь зэсийн үнийн өсөлтөд дэмжлэг болохоор байна.
Хэдий тийм боловч зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орж, барилга бүтээн байгуулалтын ажлууд доголдож байгаа нь богино хугацаанд эрэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй