Cisco мэдээллийн аюулгүй байдлын Splunk компанийг 28 тэрбум ам.доллараар худалдан авна
Тус хэлцэл компанийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт бөгөөд Cisco компанийн цар хүрээг тэлнэ. Splunk компани 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өгөгдөл боловсруулалт болон мэдээллийн аюулгүй байдлын шийдлүүдийг хэрэглэгчдэдээ санал болгодог.
Cisco тус компанийн нэгж хувьцааг 157 ам.доллараар худалдан авахаар зөвшилцсөн бөгөөд өнгөрсөн жил Splunk-ийг 20 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьж байсан юм.
Энэхүү худалдан авалт нь Cisco компанид өөрийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг дээшлүүлэхэд өндөр ач холбогдолтой бөгөөд компанийн Гүйцэтгэх захирал Чак Роббинс “Хоёр компанийн санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн дунд давхцал байхгүй” гэдгийг тэмдэглэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй