ОХУ-ын Төрийн Думын дарга, газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэлээ.
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин "ОХУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
ОХУ түлш, шатахууны экспортыг түр хязгаарлахаар Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасныг тэрбээр онцолж байна.
Мөн хоёр улсын харилцаанд ач холбогдол өгч хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газартаа дэмжлэг үзүүлж ажиллана гэж ОХУ-ын Төрийн Думын дарга байр сууриа илэрхийлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй