Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Скутер түрээсийн Bird компани NYSE биржээс хасагдлаа

Скутер түрээсийн Bird компани NYSE биржээс хасагдлаа

Скутер түрээсийн Bird компани NYSE биржээс хасагдлаа

Bird компанийн зах зээлийн үнэлгээ 30 хоногийн турш 15 сая ам.доллараас догуур түвшинд байсан тул тус компанийн хувьцаа NYSE биржээс хасагдахаар болжээ.

2023.09.25-аас эхлэн тус компанийн хувьцаа биржийн бус зах зээл дээр арилжаалагдаж эхлэх юм байна. Тус компанийг 2019 онд Sequioa Capital 2.5 тэрбум ам.доллараар үнэлж байсан бөгөөд тухайн үед Bird компани 500 сая ам.доллар босгож байжээ.

Bird компанийн хувьцааны сүүлийн ханш нь 90 цент байсан бөгөөд энэ нь жилийн эхтэй харьцуулж үзвэл 80%-ийн уналт юм.  

Өнгөрсөн 7 хоногт Bird компани скутер түрээсийн стартап болох Spin компанийг худалдан авсан бөгөөд Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэж буй Майкл Вашинуши NYSE биржээс хасагдсан үйл явдлаас үл хамааран хувьцаа эзэмшигчид, ажилчид, хамтрагч компаниудын эрх ашгийг баримталсаар байх болно” гэж мэдэгджээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.