Mongolia Energy Corporation компани Хөшөөтийн уурхайд нүүрс угаах үйлдвэр байгуулна.
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани Ховд аймгийн Хөшөөт уурхайн талбайд нүүрс угаах үйлдвэр байгуулахаар төлөвлөснөө мэдэгдлээ.
Жилд 5 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 150 сая орчим юань зарцуулна гэж тооцоолжээ.
Одоогийн нүүрс угаах үйлдвэр нь жилд 2 сая тонныг боловсруулах хүчин чадалтай бөгөөд шинэ үйлдвэр байгуулснаар экспортод гаргах түүхий коксжих нүүрсний чанарыг сайжруулж, тээврийн зардал буурах юм байна.
Тус үйлдвэрийн урьдчилсан загварын тендерийг энэ онд зарлахаар төлөвлөсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй