Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Индексүүд энэ жилийн хамгийн том уналтуудыг үзүүлж байна.

Индексүүд энэ жилийн хамгийн том уналтуудыг үзүүлж байна.

Индексүүд энэ жилийн хамгийн том уналтуудыг үзүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон Холбооны Нөөцийн сангийн ээлжит уулзалтаар бодлого боловсруулагчид энэ жил дахин хүүгээ өсгөж, ирэх онд хоёрхон удаа хүүгээ бууруулна гэсэн таамаглал дээр үндэслэн Уолл Стрийтийн гол индексүүд унасаар байна.

Мөн албаны хүмүүс инфляцийг зорилтот түвшиндээ 2 хувьд хүргэхийн тулд зээлийн хүү удаан хугацаанд өндөр байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Миннеаполис хотын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Нил Кашкари даваа гарагт дээрх санааг онцолж, АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал боломжийн байгаа тул ХНС инфляцийг 2% хүртэл бууруулахын тулд хүүг цаашид өсгөж, хэсэг хугацаанд өндөр байлгах шаардлагатай гэж үзэж байна.

ЗАХ ЗЭЭЛИЙН УНАЛТ

  • S&P500 болон Nasdaq индексүүд хэрэглэгчийн итгэл, байрны борлуулалт буурсантай холбоотойгоор уналаа.
  • АНУ-ын хэрэглэгчийн итгэл 9 сард 103 буюу өмнөх сарын 108.7-оос бууралттай гарсан. Түүнчлэн ирэх 12 сарын инфляцын хүлээлт 5.7%-д хэвээр байна.
  • АНУ-д орон сууцны борлуулалт 8.7%-иар буурч 675 мянгад хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамаглал болох 700 мянгаас бага үзүүлэлт болоод байна.
  • АНУ-ын голлох индексүүд 1.5%-ийн уналаа. Тухайлбал, 4274-т арилжаалагдаж буй SP500 индекс 9 сард уналттай хаагдах хүлээлттэй байна.
  • S&P 500, Nasdaq Composite болон Dow Jones Industrial Average индексүүд 4 өдөр дараалж унав. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.