Chase UK банк харилцагчдаа криптовалют худалдан авах боломжгүй болгов.
JPMorgan банкны Англи дахь салбар болох Chase UK харилцагчдынхаа криптовалют худалдаалах боломжийг хаалаа.
Өчигдөр тус банкнаас 10-р сарын 16-аас эхлэн харилцагчид нь“Дебит карт болон банкны гүйлгээгээр дамжуулан криптовалют худалдаалах боломжгүй болсон” гэж мэдэгджээ.
Банкнаас тайлбарлаж буйгаар “Бид харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалж тэдний мөнгөн хөрөнгийг аюулгүй байлгахын тулд авсан арга хэмжээ” гэсэн байна. Их Британийн залилангийн бүртгэлийн Action Fraud агентлагийн тоон мэдээллээр өнгөрсөн онд криптовалюттай холбоотой залилан 40 гаруй хувиар нэмэгдэж 300 сая фунт хүрсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй