Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-аас Уйгар иргэдийг хүчээр ажиллуулдаг гэх Хятадын 3 компанид импортын хориг тавилаа.

АНУ-аас Уйгар иргэдийг хүчээр ажиллуулдаг гэх Хятадын 3 компанид импортын хориг тавилаа.

АНУ-аас Уйгар иргэдийг хүчээр ажиллуулдаг гэх Хятадын 3 компанид импортын хориг тавилаа.

Мягмар гарагт АНУ-аас Уйгур иргэдийн хөдөлмөрийг мөлжилж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр БНХАУ-ын 3 компанид импортын хориг тавьсан байна.

Тодруулбал, Xinjiang Tianmian Foundation Textile Co Ltd, Xinjiang Tianshan Wool Textile Co Ltd, Xinjiang Zhongtai Group Co Ltd  компаниудыг Уйгур иргэдийг хүчээр ажиллуулдаг гэх хар жагсаалтад оруулснаар тус жагсаалтад нийт 27 компани ороод байна.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын албаны мэдэгдсэнээр үндэстний цөөнх Уйгур иргэдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа асуудал БНХАУ-д үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд тус асуудалтай хамаарал бүхий компаниудаас цаашид бүтээгдэхүүн худалдаж авахгүй гэсэн байна.

2021 онд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба нь БНХАУ-ын засгийн газар Xinjiang-д хөдөлмөрийн лагер байгуулж Уйгур иргэдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа гэсэн шалтгаанаар уг хар жагсаалтыг гаргаж байсан юм.

Мөн тус асуудлаас шалтгаалан АНУ болон БНХАУ-ын хооронд геополитикийн томоохон хурцадмал асуудал үүсээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.