Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын тосны ханш энэ жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Газрын тосны ханш энэ жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Газрын тосны ханш энэ жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Газрын тосны эрэлт нэмэгдэх дохио зах зээлд ирж байна. АНУ-ын түүхий нефтийн фьючерс сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрсэн бол Хятадын эдийн засгийн эерэг мэдээлэл ч эрэлт өндөр байхыг илтгэж байна.

Тодруулбал, Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг энэ оны 8 сард анх удаа өссөн нь эдийн засаг сэргэж, газрын тосны эрэлт нэмэгдэхээр байгаа юм.

АНУ-ын хувьд газрын тосны нөөц 9 сарын 22-ны байдлаар хүлээгдэж байснаас багассаныг бараа материалын тоо баримтаас харагдаж байна.

Хөрөнгө оруулагчид эдгээр эдийн засгийн идэвхжилийн үзүүлэлтийг баталгаажуулахын тулд энэ 7 хоногийн сүүлд зарлагдах Хятадын худалдан авалтын менежерийн индексийн мэдээллийг хүлээж байна.

Мөн баасан гарагт эхлэх Хятадын Еэвэнгийн баярын үеэр шатахууны эрэлт өсөх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.