Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК Баянхөндий алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г бүртгүүллээ.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) ХК нь Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд орших ѳндѳр агуулга бүхий, илээр олборлох боломжтой Баянхѳндий алтны тѳслийн хараат бус ТЭЗҮ-ийг 2023.08.15-ны өдөр эцэслэн, 2023.09.25-нд баталсан бөгөөд “Bayan Khundii Gold Project, Feasibility Study Update, NI 43-101 Technical Report” (“Техникийн тайлан” эсвэл “ТЭЗҮ”) нэртэйгээр SEDAR-т бүртгүүлжээ.
Шинэчилсэн ТЭЗҮ-ийг O2 Mining Ltd болон Roma Group Ltd-ээр ахлуулсан Монголын болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай олон улсын зѳвлѳх компаниуд хамтран боловсруулсан бөгөөд энэхүү ТЭЗҮ-ийг гүйцэтгэхдээ NI 43-101 Эрдсийн нѳѳцийн тайлагналын стандартыг мөрдлөг болгожээ.
ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлон багтааснаас гадна геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон металлын үнийг шинэчилсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй