Фитнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өрсөлддөг Peloton болон Lululemon компаниуд хамтрана.
Фитнесийн тоног төхөөрөмж болон контент бүтээгч Peloton компани өрсөлдөгч компани болох фитнесийн хувцас үйлдвэрлэгч Lululemon-тай хамтран ажиллахаар боллоо.
Тус стратегийн хамтын ажиллагааны хүрээнд Lululemon бренд Peloton-д фитнес хувцас нийлүүлэх бол Peloton хувцас үйлдвэрлэлээ бууруулах юм байна.
Түүнчлэн Lululemon өөрийн 995 ам.долларын Mirror фитнесийн төхөөрөмжийн худалдааг зогсоож Peloton-той төстэй үйлчилгээ үзүүлэхгүй гэж тохирчээ.
Lululemon компанийн аппликэйшн нь 13 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд тус үзүүлэлт нь Peloton компанийн олон улс дахь нийт гишүүдийн тооноос 2 дахин их юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй