Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Boeing компани Boeing 737 онгоцны үйлдвэрлэлээ нэмнэ.

Boeing компани Boeing 737 онгоцны үйлдвэрлэлээ нэмнэ.

Boeing компани Boeing 737 онгоцны үйлдвэрлэлээ нэмнэ.

Boeing /NYSE.BA/ компани өөрсдийн хамгийн өндөр борлуулалттай нисэх онгоц болох Beoing 737 нисэх онгоцны үйлдвэрлэлийг 2025 оны 7 сар гэхэд сар бүр 57 онгоц үйлдвэрлэхээр нэмэх төлөвтэй байна.

2019 онд тус компанийн Boeing 737 MAX онгоц 2 ч удаа осолдсоноос үүдэн Boeing компанийг тойрсон шүүхийн зарга, маргаан үл тасарч, нисэх онгоц худалдан авагчдын итгэл буурсан юм.

Улмаар онгоцны борлуулалт, үйлдвэрлэл буурснаар компанийн ашигт ажиллагаа муудсан билээ.

Гэхдээ цар тахлын дараа аялал жуулчлалын салбар идэвхжсэнээр нисэх онгоцны эрэлт ихэссэн бөгөөд сүүлийн саруудад Boeing компани болон түүний өрсөлдөгч Airbus компаниуд нисэх онгоцны үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд байгаа юм.

Үүнээс шалтгаалж Boeing компани 2023 оны 12 сар гэхэд нийтдээ 42 нисэх онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа олон нийтэд мэдэгдсэн ч зорилтдоо хүрч чадахгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.